Тэртээ 1890 оноос кино зургийн аппарат бүтээгдэж, кино үйлдвэрлэлийн компаниуд байгуулагдсанаар кино урлагийн түүх эхэлсэн билээ. Анхны кинонууд нэг минутын турш л үргэлжилдэг байсан бол 1927 оныг хүртэл кино нь дуу чимээгүй байсан аж. Харин техник технологи тасралтгүй хөгжсөнөөр өдгөө кино үзэж байгаагүй, үздэггүй, дургүй хүн бараг үгүй гэдэгт итгэлтэй байна. Орчин үед кино бидний амьдралын нэг хэсэг болсон гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй байх.
Эх сурвалж медиа агентлаг зүгээс киноны улаан фэнүүддээ удахгүй нээлтээ хийхээр зэхэж буй кино трэйлэрүүдийг 7 хоног бүр танилцуулж байхаар болсондоо таатай байна.
1. “ Suburbicon ”
Найруулагч: George Clooney
Зохиолч: Joel Coen, Ethan Coen, George Clooney, Grant Heslov
Гол дүрүүдэд: Matt Damon, Julianne Moore, Oscar Isaac
Нээлт: 10 дугаар сарын 27
"Suburbicon" бол амьдрахад сайхан, амар амгалан, гэр бүлээрээ аж төрөхөд таатай хороолол. Гэвч энэ өнгөлөн далдлалтын цаана хүчирхийлэл, гэмт хэрэг, өдөөн хатгалга нуугдаж байдаг бөгөөд нэгэн аав үүнтэй хэрхэн тэмцэж гэр бүлээ аварч үлдэхийг хичээж буй талаар өгүүлэх аж.
2. “ Message from the king ”
Найруулагч: Fabrice du Welz
Зохиолч: Oliver Butcher, Stephen Cornwell
Гол дүрүүдэд: Chadwick Boseman, Teresa Palmer, Luke Evans, Tom Felton
Нээлт: 2017 оны 08 дугаар сарын 04
Товч агуулга: Учир битүүлгээр амиа алдсан охин дүүгийнхээ үхлийн шалтгааныг олж, өшөө авахаар Jacob King Los Angeles хотод иржээ.
3. “ Flatliners ”
Найруулагч: Niels Arden Oplev
Зохиолч: Ben Ripley, Peter Filardi
Гол дүрүүдэд: Ellen Page, Nina Dobrev, Diego Luna, James Norton, Kiersey Clemons
Нээлт: 2017 оны 09 дүгээр сарын 29
Товч агуулга: Үхлийн дараах амьдрал ямар байдаг бол хэмээн гайхшралд автсан анагаахын таван оюутан нууцыг олж мэдэхийн тулд түр хугацаанд зүрхээ зогсоох туршилт явуулна.
4. “ IT ”
Найруулагч: Andres Muschietti
Зохиолч: Stephen King
Гол дүрүүдэд: Bill Skarsgard, Jeremy Ray Taylor, Sophia Lillis, Finn Wolfhard, Wyatt Oleff, Chosen Jacobs, Jack Dylan Grazer, Nicholas Hamilton
Нээлт: 2017 оны 09 дүгээр сарын 08
Товч агуулга: Меннигийн Дерри хотод олон зуун жилийн турш хүүхдүүд алга болдог байсан бөгөөд хэсэг хүүхдүүд нийлж гэмт хэрэг үйлдсээр ирсэн Pennywise-ийн эсрэг тэмцэл өрнүүлэх болно.
5. “ The Vault ”
Найруулагч: Dan Bush
Зохиолч: Dan Bush, Conal Byrne
Гол дүрүүдэд: James Franco, Taryn Manning, Francesca Eastwood, Scot Haze, Q’orianke Kilcher, Clifton Collins Jr, Jeff Gum, Keith Loneker
Нээлт: 2017 оны 09 дүгээр сарын 01
Товч агуулга: 2 эгч эрэгтэй дүүгийнхээ амийг аврахын тулд хүчээр банк дээрэмдэхээс өөр сонголтгүй болно. Гэвч тэдний сонгосон банк жирийн нэг банк биш ажээ.
6. “ Detroit ”
Найруулагч: Kathryn Bigelow
Зохиолч: Mark Boal
Гол дүрүүдэд: John Boyega, Will Poulter, Algee Smith, Jacob Latimore, Jason Mitchell, Hannah Murray
Нээлт: 2017 оны 08 дугаар сарын 04
Товч агуулга: 1967 оны зун Детройт хотын бослогын үеэр Мичиганы ойролцоо буудалцаан үүсэж цагдаа нар эмх замбараагүй байдлыг зогсоохын тулд хүч хэрэглэж эхлэнэ. Энэ үер нэгэн дэн буудалд ямар ч зэвсэггүй гурван африк гаралтай америк залуус харамсалтайгаар амиа алдана.
7. “ LBJ ”
Найруулагч: Rob Reiner
Зохиолч: Joey Hartstone
Гол дүрүүдэд: Woody Harrelson, Jennifer Jason Leigh, Michael Mosley
Нээлт: 2017 оны 11 дүгээр сарын 03
Товч агуулга: АНУ-ын Ерөнхийлөгч асан John Kennedy-ийн үхлийн дараа түүний шилдэг сенатын гишүүн Lindon Baines Johnson-ний тухай өгүүлнэ.
8. “ Brad’s status ”
Найруулагч: Mike White
Зохиолч: Mike White
Гол дүрүүдэд: Ben Stiller, Austin Abrams, Luke Wilson, Michael Sheen
Нээлт: 2017 оны 09 дүгээр сарын 15
Товч агуулга: Brad Sloan сэтгэлд нийцсэн ажилтай бас тав тухтай боломжийн амьдралтай. Гэтэл нэгэн өдөр тэрээр коллежийн найзуудтайгаа холбогдсоноор өөрийн амьдралаа коллежид төсөөлсөн шиг нь биш байгааг анзаарч эхлэнэ. Тэрээр өөрөөсөө би яг өөрийнхөө хүссэнээр амьдарч чадаж байгаа юу хэмээн асуухад хүрнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.