Буриадын экс сенатч Монголын УЦС-ыг дэмжжээ

2017-08-12 08:13

Байгал нуурын асуудлаар наймдугаар сарын 10-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Буриадаас сонгогдож байсан сенатч Арнольд Тулохонов нутаг нэгтнүүдийнх нь хувьд гайхшрал төрүүлсэн мэдэгдэл хийжээ.

 

 

“Бүгд л УЦС барихыг хорих хэрэгтэй гэх юм. Үнэн хэрэгтээ монголчуудын туйлын зөв. Тэд амьдралынхаа нөхцөл боломжийг сайжруулахыг хүсч байгаа учраас би дэмжиж байна. Орос улс баялгийг хуваалцах ёстой гэдгээ ойлгохгүй байгаа бол монголчууд УЦС бариг” хэмээн мэдэгджээ.Тэрбээр хөрш орнууд хамтран ажиллахад бэлэн байхад оросууд эрх тэгш харьцдаггүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

 

 

“Дэлхий даяар бүгдийг л хувааж байдаг. Бид ч хуваалцах ёстой. Тэр дундаа бид Монголоос ус авч байгаа шүү дээ. Бид өнөөдөр нэг киловатт эрчим хүчийг 12 рублиэр монголчуудад зарж, үүгээрээ мөнгө олж байгааг би огтоос ойлгодоггүй юм. Орос улс Хятад руу эрчим хүчээ өөрийн өртгөөр нь зардаг хэрнээ монголчуудад нийлүүлснээсээ ашиг олох гэж хичээдэг. Гэтэл тэнд чинь Эрхүү мужаас ч бага, ердөө гуравхан сая хүн амьдарч байгаа шүү дээ. Орос улс хуваалцах хэрэгтэй” гэж Арнольд Тулохонов мэдэгдсэн байна.

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /202.9.42.25/

2017-08-14 17:49

Гарц байгаа дээдчүүд ойлгохыг хүсэхгүй байна усан цахилгаан станц ч барихыг хүсэхгүй байгаа, учир нь тэдэнд мөнгө угаах улс төр хийх л сонирхол бий өөр юу ч байхгүй... Ерөнхмйлөгч Х.Баттулга Шишгэд тэнгэсийн бэлчирийг очиж үзэх хэрэгтэй... тэгээд нэг гаргалгааг харах байх. Саяно-Сущенск г.м ийн зөндөө УЦС Енисей иөрөн дээр байгаа шүү дээ? Эхнийх нь манайх болог л доо Орсуудтайгаа хамтар...

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.