Суутнуудын "солиотой" зуршил

2017-08-13 01:39
Хөгжмийн зохиолч Гайдн гялалзсан зүйл харж байж зохиолоо бичдэг бөгөөд үүнд гартаа зүүсэн алмазан бөгж нь их нөлөөлдөг аж.

Хөгжмийн суут зохиолч Рихард Вагнер улаан даавуу байхгүй л бол онгод нь ордоггүй нэгэн байжээ. Харин суут яруу найрагч Шиллер онгодоо дуудаж ширээн дээрээ илжирсэн алим тавьж суух нь их байсан гэдэг. Тэгвэл хөгжмийн зохиолч Гайдн гялалзсан зүйл харж байж зохиолоо бичдэг бөгөөд үүнд гартаа зүүсэн алмазан бөгж нь их нөлөөлдөг аж.

 

 

“Инээмтгий хүн”, “Парисийн дарь эх”-ийн сүм зэрэг алдарт зохиолыг туурвисан Вектор Гюго ширээн дээр нь нохойны дүрстэй хүрэл хөшөө байхгүй л юу ч бичиж чаддаггүй бол  Францын суут зохиол Эмиль Золя өөрийгөө сандалтайгаа хүлдэг байж.

 

 

 

 

 

 

Эртний Грекийн суутан Аристотель зөвхөн алхаж явахдаа л мэргэн санаагаа айлдах чадвартай бол таталцлын хуулийг нээсэн Исак Ньютон салангаараа алдартай нэгэн байлаа. Оросын суут эрдэмтэн Ломоносов ч мөн салангаараа алдартай. Мөн тэрээр өдөн үзгээ чихэндээ хавчуулдаг зуршилтай ч хоол идэж байсан сэрээгээ чихэндээ хавчуулж явах нь олонтаа. Суут Ампер самбарын шохой арчдаг алчуураар хамраа арчдаг зуршилтай байжээ. Бетховений гэрт суут туурвилуудыг нь бичсэн цааснууд аяга тавга, хоосон лонхтой нь холилдон ширээ сандал, цонхны тавцан дээр нь эмх замбараагүй харагдах нь юу ч биш байжээ.

 

 

Ёгт үлгэрийн зохиолч Лафонтэн гудамжаар зугаалангаа толгойдоо орж ирсэн шүлэг шадуудаа чангаар дуудан уншиж, гараа савчуулан бүжиглэж явдаг байж. Харин алдарт Густав Флобер дүрсэлж байгаа баатруудтайгаа чанга дуугаар ярьж инээж хөхрөн, өрөөн дотуураа ганцаараа ярихыг харах нь мэддэг улсад нь сонин биш аж. Бальзак хүйтэн шалан дээр хөл нүцгэн зогсох бол Шиллер мөстэй хүйтэн устай түмпэнд хөлөө дүрэхэд онгод нь ирдэг аж.

 

 

 

 

Суут хийлч, хөгжмийн зохиолч Паганини оршуулгын газар “бэлтгэлээ” хийдэг байжээ.

 

 

Сэргэн мандалтын үеийн суут уран барималч, уран зураач Микеланжела бараг усанд ордоггүй, хувцсаа сольдоггүй нэгэн байж. Бүх насаараа эмэгтэйчүүдээс хол явсан тэрэээр “урлаг надад эмэгтэй хүнийг орлодог юм” гэж хэлдэг байжээ.

 

 

Леонардо Да Винчи 45 минут ажиллаад 15 минутанд унтаж амрах “горимоор” бүтэн өдрийн турш ажилладаг байсан гэнэ.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.