Лавров: Байгал нуурын цутгал дээр УЦС барихгүйгээр Монголын эрчим хүчний асуудлыг шийдэх боломж бий

2017-08-14 13:53

Монгол улс Сэлэнгэ мөрөн дээр УЦС байгуулах эсэх асуудалд хойд хөршийн зүгээс ихээхэн анхаарал хандуулж байгаа. Байгал нуурын цутгалан дээр УЦС байгуулахгүйгээр Монголын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах төлөвлөгөө ОХУ-ын Эрчим хүчний яаманд байгаа гэнэ. Ийм мэдэгдлийг тус улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров Бүх Оросын залуусын боловсролын форумын үеэр хийсэн талаар ТАСС агентлаг дамжууллаа.

 

 

 

“Би энэ талаар Монгол улсын Гадаад хэргийн сайдтай нэг бус удаа ярилцсан. Мөн манай хоёр орны удирдлагын түвшинд Монгол улсын эрчим хүчний хэрэгцээг Сэлэнгэ мөрөн дээр УЦС байгуулахгүйгээр хялбар шийдэх боломжтой тухай ч яригдсан” гэж Сергей Лавров мэдэгдсэн байна.

 

 

 

Түүнчлэн Монгол улсын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний асуудлыг шийдэхийн  тулд Монголын талд тавих тодорхой төлөвлөгөө ч Эрчим хүчний яаманд байгаа гэж тэрбээр нэмж өгүүлжээ. Сергей Лавровын үзэж байгаагаар Эрчим хүчний яамны боловсруулсан энэ төлөвлөгөөг Монголын талд танилцуулах нь чухал гэнэ. Мөн “Бид Байгал нуурыг хамгаалах болно” гэж Лавров цохон тэмдэглэжээ.

 

 

 

 

 



 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.